‘Хүүхдэд ээлтэй ЭТТ хөтөлбөр’-ийг санаачлан хэрэгжүүлж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон ажилчид, уурхайчдын зүгээс хүүхдийн эрхийн хамгаалах, эрүүл мэндийг дэмжих зорилгоор сайн дурын үндсэн дээр хандив цуглуулж “Хүүхдэд ээлтэй ЭТТ хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байна.

“Хүүхдэд ээлтэй ЭТТ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Эв санааны нэгдэл” болон “Ажиллагсдын үйлдвэрчний эвлэл”-ийн хамтарсан Зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн эх орондоо эмчилж буй “ЗҮРХ МАРТАХГҮЙ” төсөлд150 сая төгрөгийг хандивлалаа. Энэхүү хандив нь нийт 22 хүүхдийн зүрхний хагалгааны зардал болох юм.

\

\

\

Хандивыг хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр талууд цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, Монголын нийт хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нягт хамтарч ажиллахаар боллоо.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button