Шинэ ургацын хүнсний ногоо, жимс жимсгэнээс 108 дээж авч шинжлүүлэхээр хүргүүллээ
Нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдаж байгаа Төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэд, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд МХЕГ-ын дэд даргын баталсан “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хөнөөлт организм, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж байна.
Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын баталсан “Түр заавар”-ыг оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, мөрдүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байна.
2021.09.01-ны өдрийн байдлаар 20 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээс 108 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д ургамлын өвчин хортон, пестицид, нитрат, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр 55 дээж нь стандарт шаардлага хангасан үзүүлэлттэй, 53 дээжний хариу гараагүй хүлээгдэж байна.
Мөн СБД-ийн Саруул маркетад худалдаалж буй тарваснаас 10 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүн гараагүй байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Оллоо.мн