Ойрын хоногуудад төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

                 Өнөөдөр  нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

             Ойрын хоногуудад  төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж,  4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар  шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь,  талын  нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн ороо орно. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.

\ЦУОШГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button