ЭМЯ: Улаанбаатарт 1383, орон нутагт 2580 тохиолдол тус тус нэмэгдэж 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/07/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3963 тохиолдол шинээр нэмэгдэж, найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 976 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1383 нь Улаанбаатарт, 2580 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 20439 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 29639 хүн байна. Сүүлийн 24 цагт 3560 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.0 хувь буюу 2 243 338 хүн, 2-р тунд 64.7 хувь буюу 2 105 719 хүн хамрагджээ. 

May

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button