Энэ онд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 262 тохиолдол бүртгэгдсэн
2021 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 262 тохиолдол бүртгэгдсэн.
2021.09.07-08-ны өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 1 /4.1 магнитуд/, Төв аймгийн Жаргалант суманд 1 /5.0 магнитуд/, нийт 2 тохиолдол бүртгэгдсэн.
Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Баянчандмань, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна.
Оллоо.мн