Сүүлийн 24 цагт 10 хүн нас барж, 3680 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/09/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3680 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 992 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1381 нь Улаанбаатарт, 2299 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 20722 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 35280 хүн байна. Сүүлийн 24 цагт 3805 хүн эдгэрлээ.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.0 хувь буюу 2 245 049 хүн, 2-р тунд 64.9 хувь буюу 2 109 998 хүн хамрагджээ.
Оллоо.мн