ЭМЯ: Нийт 2009 тохиолдол нэмэгдэж, 15 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/10/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2009 тохиолдол шинээр нэмэгдэж, арван таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 934 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 651 нь Улаанбаатарт, 1357 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 21213 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 39162 хүн байна. Сүүлийн 24 цагт 4168 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.0 хувь буюу 2 245 323 хүн, 2-р тунд 64.9 хувь буюу 2 110 873 хүн хамрагджээ. 

No

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button