Сүүлийн 24 цагт 14 хүн нас барж, 3240 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/11/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 3240 тохиолдол шинээр нэмэгдэж, арван дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 948 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1705 нь Улаанбаатарт, 1535 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 21334 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 39792 хүн байна. Сүүлийн 24 цагт 3899 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.0 хувь буюу 2 246 005 хүн, 2-р тунд 64.9 хувь буюу 2 112 817 хүн хамрагджээ. 

May

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button