Нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Иргэн Та "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль"-ийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус, нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтыг шалгах холбоосыг өөрийн цахим хуудсанд байршууллаа.

Та https://election.burtgel.gov.mn холбоосоор нэвтэрч өөрийн санал өгөх тойргоо сонгон, регистрийн дугаараа оруулж өөрт холбогдох мэдээллээ шалган баталгаажуулах бөгөөд хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах утас 1800-1890 болон Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7722-1890, Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 7056-2079 дугаарт тус тус холбогдож лавлана уу.

\

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button