Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр товлогдлоо.
Хуралдаанаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт нэмэлт, өөрчлөлт оруулах болон Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмын төслийг хэлэлцэн батална.
Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудал, “Ардын чуулган нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг тус тус хэлэлцэх юм.
Оллоо.мн