Хонгконг:Оюутнуудын үг хэлэх эрх чөлөө үгүй боллоо

Хонгконгийн хамгийн том, нэр хүндтэй их сургуулийн суралцагч болон  багш нарын зуны амралт энэ сард дуусаж, цар тахлаас хойш анх удаа танхимаар хичээллэж эхэллээ. Гэвч тэднийг ирэх үеэр Хонгконгийн HKU их сургуулийн “Ардчиллын хана” гэгддэг оюутнуудын улс төрийн үзэл бодлоо хуваалцдаг байсан байгууллага үйл ажиллагаагаа зогсоож, дөрвөн гишүүнийг нь терроризмыг дэмжсэн хэргээр баривчилжээ. Тус зөвлөлийн 18-20 насны дөрвөн гишүүнийг терроризмыг сурталчилсан хэмээн буруутгаж наймдугаар сарын 18-нд баривчилжээ. Энэ тохиолдолд 10 жилийн хорих ял оноох хуультай.Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ажилтнууд Хонгконгийн HKU их сургуулийн байранд долдугаар сарын 16-нд хүчээр нэвтрэн, 100 гаруй жилийн түүхтэй оюутны эрхийг хамгаалах байгууллагын бүх нотлох баримтыг устгажээ. Энэ нь цаашид улам даамжирч, оюутнуудыг их сургуулийн аливаа эх сурвалжид хүрэхийг хориглож, сургуульд ноцтой эрсдэл учруулна гэж HKU-ийн оюутны зөвлөл мэдэгдэв. Учир нь оюутнуудыг сургуулийнхаа хотхоноос гарахыг хориглоод байгаа юм.

 Үүнээс үүдэн оюутнууд ярьж байгаа зүйлдээ нухацтай хандаж, эрх баригчдын талаар ярихдаа болгоомжилж эхэлсэн байна. Ардчиллыг дэмжигч Хонгконг залуусыг “агнах” энэ үйл ажиллагаа Бээжин Хонгконг дахь Үндэсний  аюулгүй байдлын тухай хуулийг баталсан өнгөрсөн жилийн долдугаар сараас эхтэй. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Хонгконгийн Засгийн газрыг эсэргүүцсэн идэвхтэн, жагсагч, сэтгүүлч, улс төрч тэргүүтэй 140 хүнийг баривчилснаас 85 хүнд нь ял оноожээ.Оюутнуудын эрх чөлөө багасаж эхэлсэнд тэд санаа зовниж байна. Энэ талаар тус сургуулийн оюутан “Боловсрол олж авах эрх чөлөө алдагдаж эхэлсэн байсан бол одоо оюутнуудын үг хэлэх эрх чөлөө үгүй боллоо” гэв. 

HKU их сургуулийн багш “Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиас хойш зааж байгаа хичээлийнхээ  сэдэвт санаа зовних болсон. Үүнээс үүдэн манай сургуулийнхан бодит ертөнцөөс тусгаарлагдсан мэт байдал нэмэгдсээр байна. Их сургуулийн ахлах менежерүүд боловсрол олгох эрх чөлөө хэвээр тул сургалтын хөтөлбөрөө хянах хэрэггүй гэж шаардаж байна. Гэвч үүний дараа тэд хууль зөрчихгүй болгоомжтой байхыг анхааруулсан” гэв. Эрдэмтэд мөн адил хөндөж байгаа сэдвийнхээ агуулгыг хянаж эхэлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Б.Должинжав

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button