Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр  хуралдлаа.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар "Үндсэн хуулиас бусад хуулийн албан ёсны тайлбар гаргах асуудлыг хэлэлцэх" дэгийг тусгайлан тогтоож, Нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлав.

Мөн Нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтжээ.

Түүнчлэн “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг гол зохицуулалт болох Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг хэлэлцэн батлав.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button