АН: Засгийн газар хариуцлагаа хүлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан нам хамтран мэдээлэл хийв.
Энэ үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт дараах шаардлагыг тавьж буйгаа мэдэгдлээ. Үүнд,
-УИХ-ын даргад, Монгол Улс ковидын улмаас нас барсан иргэдийн тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж, намрын ид ажлын үеэр шатахууны хомсдолд орж, 12-13 аймагт малын шүлхий өвчин тархаад байна. Нөхцөл байдал ийм хүнд үед УИХ ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах ёстой,
-Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлагаа хүлээ. Илүү чадвартай хүнээр улс орныг удирдуулах ёстой. Засгийн газартаа хариуцлага тооцож чаддахгүй бол УИХ өөрөө тарах ёстой.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мөн зөвлөмж хүргүүлэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Одоо боллоо” нэртэй эсэргүүцлийн цуглааныг аравдугаар сарын 1-нд талбай дээр зохион байгуулахыг нийт иргэддээ уриаллаа.
Оллоо.мн