Сүүлийн 24 цагт 19 хүн нас барж, 2650 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/09/30/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2650 тохиолдол шинээр нэмэгдэж, арван есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1204 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1138 нь Улаанбаатарт, 1512 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 20724 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 11424, хүндэвтэр 6765, хүнд 2145, нэн хүнд 390 хүн байна. Гэрийн хяналтад 64654 хүн байна. Сүүлийн 24 цагт 6549 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.2 хувь буюу 2 2501 069 хүн, 2-р тунд 65.4 хувь буюу 2 129 106 хүн хамрагджээ. 

May

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button