АН: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 8 тэрбум 227 сая ам.доллар

Ардчилсан намын бүлэг эрх баригчдад иргэдийн бодит байдлыг харууллаа.

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийг бодитоор чуулганы танхимын үүдэнд дэлгэж харууллаа. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн зарим мэдээллийг үзүүлж, иргэдийн бодит амьдралын талаар тоо баримтуудыг гаргав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 8 тэрбум 227 сая ам.долларт хүрсэн. Энэ нь иргэн бүрд 30 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн үг. Коронавирусний халдварын улмаас /2021.10.01/ 1228 хүн нас барж, нийт 306729 хүн халдвар авчээ. Гэтэл эрх баригчид ковидын нэрээр нийт 11.4 их наяд төгрөг зарцуулаад байна. Энэ нь өрх бүрт 12.5 сая төгрөг ногдох хэмжээний хөрөнгө. Хэрвээ эрх баригчид зөв шийдвэр гаргаж, тууштай хэрэгжүүлж ирсэн бол иргэд мянга, мянгаараа амь насаа алдаж ар гэр нь уй гашууд автахгүй байх боломжтой байсан юм.

May

May

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button