Сүүлийн 24 цагт 18 хүн нас барж, 2519 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/01]/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2519 тохиолдол шинээр нэмэгдэж, арван найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1222 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1154 нь Улаанбаатарт, 1365 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 20675 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 11387, хүндэвтэр 6766, хүнд 2144, нэн хүнд 378 хүн байна. Гэрийн хяналтад 65426 хүн байна. Сүүлийн 24 цагт 7053 хүн эдгэрлээ.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.2 хувь буюу 2 251 392 хүн, 2-р тунд 65.4 хувь буюу 2 129 876 хүн хамрагджээ.