Нийт ахмадуудын 65.7% нь хосоороо амьдарч байна
1992 оноос эхлэн НҮБ-ийн Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын Ахмадын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлээр тогтсон. Энэ жил 30 дахь удаагийн Ахмадын баярын өдөр тохиож байна.
Идэр залуу насаа эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө соёл боловсрол, шинжлэх ухаан, нийгэм зэрэг бүхий л салбарт эрдэм мэдлэг, ур чадвараа харамгүй зориулсан нийт азай буурлууд, ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын мэнд хүргэе.
2021 оны 3-р улирлын байдлаар Монгол Улсад оршин суугаа нийт хүн амын 7.9 хувь нь 60-аас дээш насны ахмадууд байна. Тэдний 59.4% нь эмэгтэйчүүд байгаа бол 68.8% нь төв, суурин газарт, 31.2% нь сумын төв болон хөдөө амьдарч байна. Мөн нийт ахмадуудын 65.7% нь хосоороо амьдарч байна.
Ахмадууд та бүхэн энх тунх, төвшин сайхан байх болтугай.