ЭМЯ: 19 хүн нас барж, 2461 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/02]/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2461 тохиолдол шинээр нэмэгдэж, арван есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1241 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1298 нь Улаанбаатарт, 1163 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 20764 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 11588, хүндэвтэр 6654, хүнд 2158, нэн хүнд 364 хүн байна. Гэрийн хяналтад 62420 хүн байна. Сүүлийн 24 цагт 8254 хүн эдгэрлээ.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.2 хувь буюу 2 251 542 хүн, 2-р тунд 65.5 хувь буюу 2 130 369 хүн хамрагджээ.
Оллоо.мн