Сүүлийн 24 цагт 14 хүн нас барж, 1501 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/04]/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1501 тохиолдол шинээр нэмэгдэж, арван дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1274 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 751 нь Улаанбаатарт, 749 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 22429 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 13428, хүндэвтэр 6501, хүнд 2126, нэн хүнд 374 хүн байна. Гэрийн хяналтад 59045 хүн байна. Сүүлийн 24 цагт 6239 хүн эдгэрлээ.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.2 хувь буюу 2 251 699 хүн, 2-р тунд 65.5 хувь буюу 2 130 787 хүн хамрагджээ.
Оллоо.мн