БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ‘Hulan 21 plus’ гар утас өөрийн өртгөөсөө хэд нугарч зарагдаж байгаа юу?

Эхлэл Брэндийн "Hulan 21" plus гар утсыг тойрсон дуулиан шуугиан намжаагүй байхад энэ утасны хамгийн багадаа 20 хувийг Монголдоо угсарч байгаа хэмээн сүр дуулиантай мэдэгдэл, лайв хийж байсан Ч. Батзаяа захирлын үйлдэл даарин дээр давс нэмлээ. Гаалийн байгууллагын хөшүүн хойрго байдлаас болж олон зуун захиалагчид зориулагдсан гар утас үйлдвэрлэгдэх үйл ажиллагаа саатаж байна хэмээн Гаалийн ерөнхий газрын үүдэнд өлсгөлөн зарлаж, хэдэн мянган дагагчдаа Гаалийн байцаагчид руу бойкотлосон мессэж бичихийг уриалж байгаа  Ч.Батзаяагийн үг үйлдэл бүр нь эргэлзээ дагуулах боллоо.

Бидний авсан мэдээллээр Эхлэл Брэндийн ажилтнууд  хэрэглэхэд бэлэн болсон 4000 гаруй  "Hulan21" plus гар утсыг өмнөд хөршөөс оруулж ирэхдээ гаалийн байгууллагад 2-3 тусдаа сэлбэг гэж мэдүүлснээр их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй зөрчил гаргасан байна. Үүний улмаас гаалийн байгууллагад зөрчлийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажиллагаа явагдаж байгаа юм байна. Мөн эдгээр гар утасны гаальд мэдүүлсэн анхны үнэ нь монголд зарагдаж байгаа "Hulan21plus"-ийн үнээс хэдэн арав дахин бага байгаа нь хэрэглэгчдийн эрх ашгийг нотцой хохироож байж болзошүй байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар анхааралдаа авна биз ээ. Бид энэ талаар холбогдох байгууллагуудаас тодруулж, мэдээллийг тэнцвэртэй хүргэх болно.

Оллоо.мн

С.Зоригт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button