ЭМЯ: Нийт 2225 тохиолдол нэмэгдэж, 15 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/05/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2225 тохиолдол шинээр нэмэгдэж, арван таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1289 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1015 нь Улаанбаатарт, 1210 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 22214 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 13282, хүндэвтэр 6417, хүнд 2133, нэн хүнд 382 хүн байна. Гэрийн хяналтад 53834 хүн байна. Сүүлийн 24 цагт 2269 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.2 хувь буюу 2 251 944 хүн, 2-р тунд 65.5 хувь буюу 2 131 465 хүн хамрагджээ. 

May

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button