АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн гэсэн ч жолооч нар ШТС-ийн гадаа дугаарлан хонолоо

Өнгөрсөн сард шатахууны нөөцтэй холбоотойгоор ШТС-иуд шатахуун өгөхөө зогсоож, иргэдийг шатахуунд дугаарлуулж бухимдал үүсгэсэн. Улмаар урд хөрш болон хойд хөршөөс 14 хоногийн нөөц татаж авсан бол өчигдрөөс эхлээд мөн л ШТС-иуд дээр дараалал үүсч, шатахууны эрэлт нэмэгдлээ. ШТС-иуд шатахууны нөөцөө тооцоолон тасалдалгүй барихын тулд гэсэн шалтгаанаар АИ92 автобензиныг өгөхөө зогсоосон байна.

Харин УУХҮЯ  10 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тонн, 10 сарын 3-ны өдөр 5 вагон 302 тонн, 10 сарын 4-ний өдөр 368 тонн, 10 сарын 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхэлсэн. Аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна гэж мэдээлсэн юм. 

Оллоо.мн

Э.Тэлмэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button