Сүүлийн 24 цагт 15 хүн нас барж, 6500 хүн эдгэрч, 2237 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/07/  хүргэж байна.

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2237 тохиолдол шинээр нэмэгдэж, арван таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1318 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1107 нь Улаанбаатарт, 1130 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 22110 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 13006, хүндэвтэр 6721, хүнд 2051, нэн хүнд 332 хүн байна. Гэрийн хяналтад 57064 хүн байна. Сүүлийн 24 цагт 6500 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.2 хувь буюу 2 252 313 хүн, 2-р тунд 65.5 хувь буюу 2 132 512 хүн хамрагджээ. 

May

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button