‘ТЭРБУМ МОД’ хөдөлгөөнд Баянзүрх дүүргийн ИТХ нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум Мод" үндэсний хөдөлгөөнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба нэгдэж мод тарьлаа.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын хувьд өөрсдийн төгөлийг бий болгож байгаа. Мод тарих ажлын үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ:

"Баянзүрх дүүрэг иргэд, аж ахуй нэгж, мод үржүүлгийн компаниудаа дэмжиж ажиллана. Мод тарих нь дөнгөж эхлэл. Ургуулж услах нь маш чухал гэдгийг мод тарьж байгаа иргэд, байгууллагууд маан сайн ойлгоорой. Бидний тарьсан мод эх дэлхийн эко системийн тэнцвэртэй байдал, ирээдүйдээ үлдээх маш том хөрөнгө юм" гэлээ.

Баянзүрх дүүргийн зүгээс мод тарьж, ургуулах сонирхолтой иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулж мэргэжлийн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгжүүдтэй хамтарч нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

May

May

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button