ЭМЯ: Нийт 1665 тохиолдол нэмэгдэж, 15 хүн нас барж, 8845 хүн эдгэрлээ
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/09/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1665 тохиолдол шинээр нэмэгдэж, арван таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1346 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 808 нь Улаанбаатарт, 857 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 20263 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 11274, хүндэвтэр 6467, хүнд 2191, нэн хүнд 857 хүн байна. Гэрийн хяналтад 56984 хүн байна. Сүүлийн 24 цагт 8845 хүн эдгэрлээ.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.2 хувь буюу 2 252 459 хүн, 2-р тунд 65.5 хувь буюу 2 132 912 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 332 801 хүн хамрагджээ.