‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн мод үржүүлгийн талбайд 8000 мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Мод тарих үндэсний өдөр” болон тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг тохиолдуулан 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын А, Б ээлжийн ажилтнууд мод тарилаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мод үржүүлгийн 10 га талбайд нийт 8000 мод тарих бөгөөд 2300 ширхэг хайлаас модны суулгацыг энэ удаад тарив. Харин үлдсэн 6700 ширхэг хайлаас модыг ирэх В, Г ээлжийнхэн тарих юм.

\

Мод тарих арга хэмжээнд салбарын хэлтэс нэгжийн удирдлагууд, ажилчид болон Дотоодын цэргийн ангийн алба хаагчид, Эрчим харуул хамгаалалтын алба, “Геомин” ХХК-ийн төлөөллүүд идэвхтэй оролцлоо. Мөн энэ өдөр Цанхийн уурхайн гэрээт олборлогч байгууллагууд болох Моннис Майнинг ХХК, Монгол Майнинг Энд Эксплорейшн ХХК, Хишиг Арвин Индустриал ХХК-иуд өөрсдийн хотхоны орчимд нийт 7000 ширхэг мод тарив.

\

\

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button