Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг сумдад ажиллаж байна
Ажлын хэсэг Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр ажиллаж буй юм. Хуулийн төсөлд тусгагдсан сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцан, эзэмшлийн асуудлын давуу болон сул талыг судлан, төсөлд санал авах зорилгоор Архангай аймгийн Хотонт, Цэнхэр суманд ажлын хэсэг одоогоор ажиллаж, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төслийн талаар танилцуулав. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, хангамж өнөөгийн байдлын талаар танилцууллаа.
Архангай аймгийн бүх сумдын эмийн сангууд 100 хувь хувьд шилжжээ. Ажлын хэсгийн гишүүд аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөлтэй эмийн үнэ, чанар, хүртээмж болон эргэлтийн эмийн асуудал зэрэг өргөн хүрээнд саналаа солилцож байна.
Оллоо.мн