ЭМЯ: Шинээр 1566 тохиолдол нэмэгдэж, 15 хүн нас барж, 6709 хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/12/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1566 тохиолдол шинээр нэмэгдэж, арван таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1392 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1107 нь Улаанбаатарт, 459 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 19826 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 10613, хүндэвтэр 6665, хүнд 2198,  нэн хүнд 350 хүн байна. Гэрийн хяналтад 53015 хүн байна. Сүүлийн 24 цагт 6709 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 252 914 хүн, 2-р тунд 65.6 хувь буюу 2 134 111 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 345 914 хүн хамрагджээ. 

May

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button