Сүүлийн 24 цагт 15 хүн нас барж, 1920 тохиолдол нэмэгдэж, 6085 хүн эдгэрч гарлаа
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/14/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1920 тохиолдол шинээр нэмэгдэж, арван таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1424 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1053 нь Улаанбаатарт, 867 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 19574 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 10177, хүндэвтэр 6827, хүнд 2210, нэн хүнд 360 хүн байна. Гэрийн хяналтад 56069 хүн байна. Сүүлийн 24 цагт 6085 хүн эдгэрлээ.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 253 306 хүн, 2-р тунд 65.6 хувь буюу 2 135 108 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 350 230 хүн хамрагджээ.
Оллоо.мн