Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ:
-
А.Нямдаваа Математик-Алт , Мэдээлэл зүй-Мөнгө /Сант сургууль/
-
М.Өнөболд Математик-Алт /СБД-ийн 1 дүгээр сургууль/
-
Ц.Сайханбилэг Математик- Мөнгө /Сант сургууль/
-
О.Мишээл Математик-Мөнгө /Шинэ Монгол сургууль/
-
Э.Тэргэл Биологи-Мөнгө /Орчлон сургууль/
-
О.Тэмүжин Хими-Мөнгө /Орчлон сургууль/
-
Б.Гэрэл Хими- Мөнгө /Хөгжил цогцолбор сургууль/
-
Б.Батсамбуу Математик-Хүрэл /Олонлог төв сургууль/
-
Д.Энэрэлт Математик-Хүрэл /Сант сургууль/
-
Б.Пүрэвбадрал Биологи-Хүрэл /СБД-ийн 1 дүгээр сургууль/
-
Б.Бодьхүү Биологи-Хүрэл /Шинэ үе сургууль/
-
А.Ирмүүн Хими-Хүрэл /Хобби сургууль/
-
Б.Билгүүн Физик-Хүрэл /Сант сургууль/
-
О.Анирчулуу Физик-Хүрэл /Сант сургууль/
-
Д.Бумчин Хими-Шагналт байр /Сант сургууль/
-
Б.Тэмүүлэн Физик-Шагналт байр /Сант сургууль/
-
Э.Барсболд Физик-Шагналт байр /Сант сургууль/ нар хүртлээ.
Олон улсын олимпиадын алтан медальтан 10 сая төгрөг, мөнгөн медальтан 5 сая төгрөг, хүрэл медальтан 3 сая төгрөг, шагналт байр эзэлсэн сурагч нэг сая төгрөгийн шагнал, Батламж гардаж авлаа.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нар болон эцэг, эхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв. Цаашид сум, хороо бүрээс Олон улсын олимпиадад оролцох сурагчдыг бэлтгэх, амжилт гаргах тэгш боломж бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллахыг хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжих, Олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах, амжилт гаргасан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн тэтгэлэг олгох зарлиг гаргасан.
Мөн дэлхийн тэргүүлэх 100 их, дээд сургуулиас урилга хүлээн авсан тохиолдолд нэрэмжит тэтгэлгээр суралцах боломжийг бүрдүүлсэн юм.