Хурлын хороод байгуулж, ажиллах журмыг 58.1 хувийн саналаар баталлаа
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IV дүгээр хуралдаанаар 5 асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Хурлын хороод байгуулж ажиллах журмыг батлах тухай асуудлыг төлөөлөгч Б.Жавхлан танилцуулсан. Өмнө нь таван хороо байсныг өөрчилсөн. Тухайлбал
1. Төсөв санхүү, эдийн засгийн хороо
2. Дэд бүтэц, амьдрах орчны хороо
3. Нийгмийн бодлого, ногоон хөгжлийн хороо
4. Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хороо байгуулахаар санал дэвшүүлж санал хураалт явуулахад нийт төлөөлөгчдийн 25 буюу 58.1 хувийн саналаар баталлаа.
Уг асуудал хэлэлцэгдсэний дараагаар
1. Баянзүрх дүүргийн хороодын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар иргэдийн санал хүсэлт, төлөөлөгчдийн санал хүсэлтийг авах
2. Баянзүрх дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах
3. Баянзүрх дүүргийн 2021 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
4. Баянзүрх дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх ёстой байсан ч Ардчилсан намын бүлгээс завсарлага хүссэн тул 2021 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IV дүгээр хуралдаан завсарлалаа.
Ээлжит IV дүгээр хуралдааны ирцийн хувьд 43/41 буюу 95.3% ирцтэйгээр цахим, танхим хослон явж байгаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.