Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг нээлээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын /2021/10/15/ хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал:

-Спорт заалны үйл ажиллагааг хэвийн явуулахаар боллоо. Тэгэхдээ олныг хамарсан уралдаан, тэмцээнийг зохион байгуулахгүй.

-Баар, караоке, рестораны үйл ажиллагааг хэвийн явуулна. Гэхдээ бүх ажилчидаа вакцины 3 тунд хамруулсан байх. Мөн мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг даган, хариуцлагын гэрээ байгуулсан байх.

-Хүнсний дэлгүүрүүд үдшийн 00.00 цаг хүртэл ажиллах.

-Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг нээхээр боллоо.

Энд нийт иргэд зорчих хөдөлгөөнийг зөвшөөрөөгүй, зөвхөн 5 тонноос дээш ачааны тээврийн хэрэгсэл хамрагдах аж. Энэ зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслэлийн жолооч болон туслах жолооч бүгд 3 дахь тундаа хамрагдсан байх. ПСР шинжилгээтэй байх. Буцаж ирэхдээ түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх зэрэг шаардлагыг тавьж байгаа аж. Мөн ОХУ-д суралцаж байгаа оюунтан сурагчид, эмчилгээнд явж буй иргэд, дипломат алба хаагчид, ОХУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд, түүнчлэн буяны ажил, гачигдалтай, зөвшөөрөгдсөн ачаа тээврийн хэрэгсэлийг УОК-ын зөвшөөрлөөр, холбогдох бичиг баримтыг нь үндэслэн  энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрүүлэх журам гарчээ. УОК-т хүсэлтээ өгсөн дээр дурьдагдсан шалтгаантай иргэдийн нэрс Алтанбулаг боомт дээр ирсэн нөхцөлд саадгүй хилээр нэвтрэх юм байна.  

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button