Б.Жавхлан төлөөлөгчөөр ахлуулсан Төсөв санхүү, эдийн засгийн хорооны хуралдаан боллоо
Хуралд нийт 25 гишүүнээс 21 гишүүн оролцсон ба цар тахлын онцгой нөхцөл байдалтай уялдуулан цахим болон танхим хосолсон хэлбэрээр явагдсан юм. Хурлаар
1. Дүүргийн хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орох тухай
2. Дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
3. 2021 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал дэвшүүлж хэлэлцсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 18-нд үргэлжлэх Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралд өргөн барьж шийдвэрлүүлэхээр боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.