Захирамж нь гарсан газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургаа та өөрөө хэвлэж авах боломжтой

Газартай холбоотой төрийн үйлчилгээ илүү хялбар, иргэнд ээлтэй болсоор байна.

Жишээлбэл  egazar.gov.mn цахим системээр нэвтрэн  газрын гэрчилгээ, кадастрын зургийг иргэн өөрөө хэвлэж авдаг боллоо. Ингэснээр захирамж нь гарсан газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургаа та өөрөө хэвлэж аваад ашиглана гэсэн үг. Урьд гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа авахын тулд иргэд газрын албаны үүдийг 30-60 хоног “сахидаг” байсан. Энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд УБЕГ, арилжааны банкууд нэгдсэн бөгөөд Нотариатын байгууллага нэгдэн ороход бэлэн болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button