Боловролын салбарт 2.3 их наяд төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ
Боловсролын салбар ирэх онд хүртээмжээс илүү боловсролын чанарт онцгой анхаарах төлөвлөлт хийж төсөвт суулгаад байна.
2022 онд 2,3 их наяд төгрөг төсвийн төсөлд тусгав. Боловсрол шинжлэх ухааны сайдын багц нь 2022 онд төлөвлөсөн ДНБ-ий 4,9 хувь нэгдсэн төсвийн нийт зарлагын 12,8 хувийг эзлэхээр байна.
УРСГАЛ ЗАРДАЛ
• Сургалтын чанар, гүйцэтгэл, үр дүнд чиглэсэн санхүүжилтийг ЕБС, СӨБ-д нэвтрүүлнэ
• Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог сайжруулна
• Боловсролын байгууллагын засаглалыг бэхжүүлнэ
• Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлнэ
• Дээд боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөрийн чанарыг дэмжсэн санхүүжилтийн бодлогыг баримтална
• Сургалтын байгууллагын хагас бие даасан тогтолцоог бий болгож, төсвийн зарцуулалтын үр дүнг сайжруулна.
• Нэг хүүхдийг сургах хувьсах зардлын шинэ аргачлал
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
• Public investment.gov.mn цахим системийн шалгуур үзүүлэлтийг хангах, эрэлтэд суурилсан төсөл арга хэмжээг тусгасан
• БШУЯ-аас 2020 онд хийсэн салбарын барилга байгууламжийн насжилтын судалгаанд үндэслэсэн
• БШУЯ-ны захиалгаар хийгдэж, 2021 онд батлагдсан 12 нэр төрлийн боловсролын салбарын барилгын нэг маягийн / жишиг/ зураг төслийн дагуу төсөвт өртгийг тооцсон
• Хүн амын нягтаршил ихтэй, төрийн өмчийн цэцэрлэг, сургуульгүй хороодод “Өргөө” цэцэрлэг, “Хүрээ” сургуулийг барихаар төлөвлөн, сонгосон
• Боловсролын салбарт 2018 оноос шилжин хэрэгжиж байгаа зураг төсөл нь магадлалын дүгнэлттэй, барилга байгууламжийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн
АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ
Улсын хэмжээнд уламжлалт нүхэн жорлонтой 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр байна. Энэ боловсролын байгууллагуудыг 2022 он гэхэд орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох төсөл хэрэгжиж байна. Төсөл 4 үе шаттай хэрэгжинэ.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Монгол Улсын засгийн газар 2020-2024 онд улсын хэмжээнд 273 цэцэрлэг, 200 сургууль барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөг 2022 он гэхэд 91-94 хувьтай хэрэгжүүлэхээр тооцож хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 101 цэцэрлэг 59 сургууль бүрэн ашиглалтад ороод байна.