Иргэн хуулийн этгээд газрын гэрчилгээ, кадастрын зургаа цахимаар хэвлэж авсанаар 58,147,500 төгрөг хэмнэжээ

 

Газрын үйлчилгээ таны “гэрт“ очлоо. 2021 оны 10-р сарын 1-нээс эхлэн иргэн, хуулийн этгээд захирамж нь гарсан газрын гэрчилгээ, кадастрын зургаа өөрөө үнэ төлбөргүй гэртээ хэвлэж авч ашиглаж эхэллээ.

Энэ үйлчилгээ нэвтрээд 15 хоноход 2893 иргэн хуулийн этгээд газрын гэрчилгээ,кадастрын зургаа хэвлэж авсан байна. Ингэж иргэн хуулийн этгээд үнэ төлбөргүй хэвлэж авснаар 58,147,500 төгрөг хэмнэжээ.

Өөрөөр хэлбэл хэрэв газрын албан дээр очиж хэвлүүлж авсан бол энэ хэмжээний мөнгө төлөх байсан гэсэн үг. Тушаах мөнгөн дүн нь энэ боловч иргэдийн цаг, хугацаа, эдийн засагт үүнээс их хэмнэлт үүсгэсэн үйлчилгээ юм.

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button