Өнөөдрөөс хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан. Цар тахалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэсэн бөгөөд УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллана.

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

  1. Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/
  2. Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
  3. Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дугд сургууль/
  5. Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
  6. Чингэлтэй дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
  7. Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  8. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
  9. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button