ЭМЯ: 16 хүн нас барж, 6064 хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/21/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1744 тохиолдол шинээр нэмэгдэж, арван зургаан хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1534 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 917 нь Улаанбаатарт, 827 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 18764 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 9323, хүндэвтэр 6900, хүнд 2155,  нэн хүнд 386 хүн байна. Гэрийн хяналтад 51946 хүн байна. Сүүлийн 24 цагт 6064 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 254 204 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 136 979 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 376 851 хүн хамрагджээ. 

May

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button