Сүүлийн 24 цагт 6 хүн нас барж, 1095 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/25/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1095 тохиолдол шинээр нэмэгдэж, зургаан хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1593 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 808 нь Улаанбаатарт, 297 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 19093 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 368 хүн байна. Гэрийн хяналтад 47487 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 254 570 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 137 780 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 384 776 хүн хамрагджээ.
Оллоо.мн