Жо Байден: Бид Тайванийг Хятадаас хамгаална

“Хэрэв Хятад Тайван руу довтолвол Америк хамгаална”гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн нь олон жил баримталсан гадаад бодлогын байр сууринаасаа Америк ухарч байгааг илтгэв. Гэхдээ Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч улстөрийн бодлогоо өөрчлөх тухай Байден яриагүй гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Америк Тайванийг өөрсдийгөө хамгаалахад нь туслах хуультай. Гэвч Америк хэрэв Хятад Тайвань руу дайрвал юу хийх  нь тодорхой бус, огт төлөвлөөгүй стратегийн бодлого баримталдаг. Байдены хэлсэн үгэнд Хятадын талаас тайлбар өгөөгүй байна. 

Саяхан болсон нэгэн хурлын үеэр иргэн Хятад хэт авианы пуужин туршсан тухай дурдаад ерөнхийлөгч Байденаас  “Хятадын цэргийн аюулгүй байдлыг гүйцэхийн тулд юу хийх вэ. Тайванийг хамгаалж чадахаа амлаж чадах уу” гэж асуув. Харин Жо Байден “Тиймээ. Хятад илүү хүчирхэг болж байгаад санаа зовних хэрэггүй. Учир нь Хятад болон Орос төдийгүй бүхэл бүтэн дэлхий  Америк дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг цэргийн хүчинтэй улс гэдгийг мэднэ” гэж хариулав.Үүнээс өмнө наймдугаар сард “ABC News” телевизэд өгсөн ярилцлагадаа Байден Тайванийн талаар яг ийм байр суурьтай байгаагаа ярьж байв.Гэвч Цагаан ордон Тайванийн талаарх Америкийн бодлого өөрчлөгдөөгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.Одоогоор Америк нь Тайвантай албан ёсны дипломат харилцаагүй. Гэхдээ Тайваньтай харилцах хуулийнхаа хүрээнд тус улсыг өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button