Арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээр амарна
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилийн турш есөн баярыг 1-5 хоног бүх нийтээр амарч тэмдэглэдэг. Ирэх арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээр амрах юм.
Тодруулбал, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр /Арваннэгдүгээр сарын 5/ – баасан гариг – нэг өдөр амарна
Улс тунхагласан өдөр /Арваннэгдүгээр сарын 26/ – баасан гариг – нэг өдөр амарна
Оллоо.мн