Сүүлийн 24 цагт 1625 тохиолдол нэмэгдэж 10 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/28/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1625 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1626 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 931 нь Улаанбаатарт, 680 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 17619 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 363 хүн байна. Гэрийн хяналтад 55509 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 254 995 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 138 802 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 398 573 хүн хамрагджээ.