В.Путины шийдвэрийг Д.Трамп онцолжээ
БНДАУ болон БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрсөнөөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины дийлэнхи нутаг дэвсгэрийн тусгаар тогтнолыг зарлав. Энэ нь үндэслэлтэй бөгөөд ухаалаг шийдвэр гэж Цагаан ордны тэргүүн асан Дональд Трамп Америкийн "The Clay Travis and Back Sexton Show" подкаст нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Улстөрч ОХУ-ыг бүс нутгийн энхийг сахиулах хамгийн хүчирхэг хүчин гэж нэрлэжээ. “В.Путин Украины ихэнх нутаг дэвсгэрийн тусгаар тогтнолыг зарлалаа. Гайхалтай.Одоо тэр энхийг сахиулагч болно.Бид өмнөд хил дээр үүнийг ашиглаж болох байсан. Энэ бол миний харж байсан хамгийн хүчирхэг энхийг сахиулах хүчин" гэж ерөнхийлөгч асан тэмдэглэв.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өмнө нь Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах бөгөөд энэ нь Оросын төрийн өр, Оросын элитүүд болон хоёр ч банкинд нөлөөлнө гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг