Дөрвөн хүн нас барж, 517 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/02/25/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 517 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барлаа.  Нийт нас баралт 2095 боллоо. Нийт тохиолдлын 279 нь Улаанбаатарт, 238 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 3105 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 43 хүн байна. Гэрийн хяналтад 9829 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 271 447 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 172 814 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31 хувь буюу1 0122 472 хүн, 3.1 хувь буюу 101 348 хүн хамрагджээ.

\

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button