БЗДИТХ: Нийслэлийн ИТХ-аас зөвлөлдөх уулзалтыг хийлээ
Монгол Улсын Их Хурлаас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Улмаар Засгийн газраас нийслэл болон 21 аймгийн удирдлагуудад шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулах уулзалтыг зохион байгуулсан.
Харин өнөөдөр Нийслэлийн ИТХ-аас дээрх бодлогын хүрээнд зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уулзалтад Баянзүрх дүүргийг ИТХ-ын дарга А.Баяр болон Нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан нар оролцож санал хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжилтийг дүүргийн "Хөгжлийн зураглал – 2030" хөтөлбөртэй уялдуулж, бүтээн байгуулалтыг хийж манлайлж ажиллахаа хэлсэн юм.