Маргаашнаас ‘Оюутан цэрэг’-ийн бүртгэлийг цахимаар хийнэ

Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгодог "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-10-ны хооронд үргэлжилнэ. 

 Бүртгүүлэх оюутнууд:

  • 18 насанд хүрсэн нэгдүгээр курсийн суралцагч байх,
  • Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш,
  • Сургуульдаа өргөдөл гаргахгүйгээр E-Mongolia сайтад хандаж өөрсдөө бүртгүүлэх  юм байна.

Энэ жилээс бүртгэлийн ажлыг цахимжуулсан бөгөөд  оюутнууд өмнө нь сурч буй их, дээд сургуулийнхаа сургалтын албанаас энэ талаарх бичиг аваад дүүргүүдийн цэргийн штаб дээр очиж бүртгүүлдэг байсан. 

Цэргийн сургуулиас бусад их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч сайн дурын үндсэн дээр цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж боломжтой гэж Цэргийн албаны тухай хуулийн 7.7-т заасан байдаг. Энэ хөтөлбөр нь суралцах хугацаандаа цэргийн алба хаших боломж олгодгоороо давуу талтай. Тухайлбал, оюутан байх хугацааны зуны хоёр сард багтаж цэргийн боловсрол олж авдаг билээ. Энэ боломжийг 2014 оноос эхлэн олгоод байгаа. 18 насанд хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч байх нь гол шаардлага юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button