Улаанбаатарт 139, орон нутагт 166 тохиолдол нэмэгдэж, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/01/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 305 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барлаа. Нийт нас баралт 2098 байна. Нийт тохиолдлын 139 нь Улаанбаатарт, 166 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 2419 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 31 хүн байна. Гэрийн хяналтад 7695 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 271 626 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 172 986 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31 хувь буюу1 0124 186 хүн, 3.1 хувь буюу 104 101 хүн хамрагджээ.

\

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button