МИАТ: Европ чиглэлийн нислэгийн маршрут өөрчлөгдлөө

 

ОХУ, Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК Европ чиглэлийн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаандаа онцгой анхааран Европын Холбооны Улсуудын Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг (EASA), Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.

МИАТ ТӨХК зорчигч тээврийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг өндөржүүлэн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ шинэчилсэн маршрутаар үйлдэхээр боллоо.

\

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button