Олон улсын шүүх Украины нөхцөл байдлын талаарх хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 7, 8-нд хийхээр товлов
НҮБ-ын Олон улсын шүүх ирэх даваа, мягмар гариг буюу гуравдугаар сарын 7, 8-нд Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар нээлттэй сонсгол хийнэ гэж тус шүүхийн хэвлэлийн алба мэдэгджээ.
COVID-19 цар тахлын улмаас шүүх хурал онлайн болон танхим хосолсон хэлбэрээр явагдах аж. Зарим гишүүд Шүүх хурлын танхимд сууж, хуралдаанд биечлэн оролцох бол зарим нь видео хэлбэрээр зайнаас оролцоно гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
Хоёрдугаар сарын 24-ний өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхэлснийг зарласан юм.
Эх сурвалж:ErenNews.mn