А.Баяр: 2022 он иргэндээ хүрсэн жил байх болно
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Тухайлбал Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсүүд 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан.
– Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн зүгээс УИХ, НИТХ, ДИТХ-аас гарсан хууль тогтоомж, тогтоолын хэрэгжилтийг хангахын зэрэгцээ иргэдэд хууль зүйн асуудлаар тодорхой сургалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулах зэрэг 52 зорилт бүхий 84 ажлыг хийхээр төлөвлөсөн.
– Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийн хувьд 4 чиг үүргийн хүрээнд 70 ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүнд ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрийг олон нийтэд цаг алдлагүй шуурхай хүргэх, зорилтот бүлгийн болон хүртээмжтэй иргэдрүү чиглэсэн ажлуудыг эрчимжүүлэх, хэвлэл мэдээллийн тасгаар дамжуулж Баянзүрх дүүргээс гарч буй бүх мэдээ мэдээллийг хүргэх гэх мэт ажлууд орсон байна.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ
“Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба гэдэг байгууллага дан ганц ээлжит хуралдаан зохион байгуулдаг, төлөвлөдөг байгууллага биш. Бид дүүргийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг судалж, анхан шатанд иргэн бүрд хүрч ажиллах ёстой. Тийм учраас 2022 онд бид иргэн бүрийн саналыг бүх шатны байгууллагаар дамжуулж авна. Төрийн алба хаагчдын ёс зүйн хэм хэмжээ хариуцлагыг дээшлүүлж сахилга баттай үйл ажиллагаа явуулна. УИХ, Засгийн газар, Нийслэл, дүүрэг бүх шатандаа нэг ойлголттой байхад иргэдийн санал хүсэлт шийдвэрлэгдэхгүй хойш үлдэх асуудлыг гаргуулахгүй” гэсэн юм.
Энэ удаагийн төлөвлөгөө батлах хурал нь “Робертын хурлын дэг”-ээр явснаараа онцлогтой. Цаашид гүйцэтгэлийн төлөвлөгөө болон холбогдох ажлын албаны хурлыг уг дэгээр зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.